Thursday, May 19, 2011

Мянганы хотхон

Ерөнхий мэдээлэл English
Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам буюу олон улсын хүүхдийн Найрамдал зуслан орох замын зүүн талд зам дагуу, Улаанбаатар хотын төв цэгээс 17 км зайтай.

Нийт Хэмжээ: 91га Худалдах газрын хэмжээ: 10га
Байршил /Зураг/
Мянганы хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө















Хот байгуулалтын
үнэлгээ
Үнэлгээний чиглэл Дүн
Байгаль экологийн хүчин зүйлсийн үнэлгээ Сайн тохиромжтой
Нийгэм эдийн засгийн үнэлгээ Сайн өндөр
Архитектур-орон зайнтөлөвлөлт, ландшафтын чин
зүйлсийн үнэлгээ-
Сайн тохиромжтой
Ерөнхий үнэлгээ Сайн

Дэд бүтэц
Дулаан

4-р ДЦС-аас төслийг хэрэгжүүлэхгазар хүртэл татах 7.9км уртшугам сүлжээний ажлын эхлэл болох 5.5км шугамын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй хийгдсэн бахэрэглэгч үүссэн даруйд ажлыг 100% дуусгаж улсын комисст хүлээлгэн өгч дулаан хангамжийг нээх юм. Дулааны эх үүсвэр дээр “уур усны бойлуур бүхий дулааны дэд өртөө” байгуулах ажлын хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж Баянголын амны дулааны хангамж төвлөрсөн системд холбогдоход бэлэн болсон.

Цэвэр ус

Улаанбаатар хотын 1-р хорооллын баруун ус дамжуулах төвөөс – Орбитын станц, Баянголын амыг цэвэр усаар хангах зориулалтаар нийт 6.2 тэрбум төгрөгний төсөвт өртөгтөй ф300-ф600 мм-н диаметртэй гол магистрал шугам, өргөлтийн насосны станц, тус бүр нь 1500м3 багтаамжтай 2 ширхэг усан сан байгуулах ажлуудыг 2005-

2009 онуудад гүйцэтгэж дууссан бөгөөд эхний хэрэглэгч үүссэн даруйд ашиглаж эхэлнэ.

Бохир

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас 7.2 км урттай, ф200-ф600 мм-н диаметртэй бохир усны гол магистрал шугамыг уг төслийг хэрэгжүүлэх газрын төгсгөл хүртэлх зайд татах ажлыг 2005-2009 онуудад гүйцэтгэж дууссан. Эхний хэрэглэгч үүссэн

даруйд шууд ашиглахад бэлэн.

Инженерийн шугам сүлжээний бүдүүвч зураг

Цахилгаан хангамж

Баянголын амыг цахилгаан эрчим хүчээр хангах 110\35\10 кв-н дэд станцыг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт байгуулах ажлыг Нийслэлийн төсвөөс гаргах шийдвэр гарч 2010 онд газар олголт, зураг төслийн ажил эхэлсэн. “Москва комплекс” ХХК энэ жил эхний 2000 айлын хотхоны цахилгаан хангамжийн түр техникийн нөхцөл авч шугам татаж

ажлыг эхлүүлнэ.

Зам харилцаа

Хотын төвөөс төсөл хэрэгжүүлэх газар хүртэл хатуу хучилттай замаар холбогдсон ба 5 шар хүртэл авто замын чанар хангалттай сайн. 5 шараас Орбит хүртэл замын чанар шаардлага хангахгүй болж байгаа бөгөөд энэ замыг өргөсгөж шинэчлэх ажил энэ онд эхэлсэн. Толгойт, Орбитын уулзвараас Орбит хүртэлх замын өргөсгөх шинэчлэх ажлыг 2012 онд дуусгахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр хотхон хүртэлх нийт авто замын чанар эрс сайжирч байгаа юм.

Интернет, кабелийн холболт, холбоожилт

Энэ ажил нь ашиг олох зорилготой бизнесийн салбар болсон тул гүйцэтгэгч компаниудад

санал болгосноор ямар нэгэн хүндрэлгүйгээр шийдэгдэнэ.

Агаарын бохирдол

Энэ ажил нь ашиг олох зорилготой бизнесийн салбар болсон тул гүйцэтгэгч компаниудад

санал болгосноор ямар нэгэн хүндрэлгүйгээр шийдэгдэнэ. Үнэр гаргагч хими биологи, түүхийн эдийн үйлдвэр аж ахуйн нэгж байхгүй тул элдэв үнэр үнэртэхгүй, Тоосжилт үүсгэх эх үүсвэр болон хөрсний тальхидалт байхгүй тул тоосжилт байхгүй.




Газар хөдлөлийн идэвхжил
• Б аянголын ам нь газар хөдлөлтийн 7 баллын идэвхжилтэй.

• 10м-15м гүнд хөрсний ус илрээгүй.
• Хөрс нь байгаль экологийн хувьд Улаанбаатар хоттой
ижил нөхцөлд оршдог. Инженер геологийн тогтоцын
хувьд хөрсний хөлдөлтийн гүн 2,8-3.6 метр ба хөрс
нь өвлийн улиралд дундаас сулавтар зэргийн овойлт
үүсгэх боломжтой.
• Э нэ бүс урьд нь хүний инженерийн үйл ажиллагаанд
өртөөгүй, байгалийн унаган байдлаараа байгаа
бөгөөд хүн ам амьдрах суурьшлын шинэ бүс, шинэ хотхон байгуулахад туйлын тохиромжтой юм.

Нийгмийн үйлчилгээний хангамж
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг

Энэ үйлчилгээг төр үзүүлэх үүрэгтэй боловч хотхоны оршин суугчдын эрх ашгийн үүднээс хотхон дотор 1800 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийн барилгыг JICA-тай хамтран барихаар төлөвлөсөн. Мөн үйлчилгээний зориулалттай талбай ихээр үүсэх тул талбай худалдан авч төлбөртөй хувийн сургууль нээж ашиг олох бүрэн боломжтой. Хотхон өргөжиж, хүн ам ихсэх тусам норм ёсоор сургуулийн тоо нэмэгдэнэ. Концессын хуулийн дагуу үйл ажиллагаа явагдана.

Үйлчилгээ

Дэлгүүр болон бусад үйлчилгээний зориулалтын байр талбайг хотхонд төлөвлөсөн ба энэ нь мөн тогтвортой орлого олох суваг болно.

Нийтийн тээвэр

Одоогоор нийтийн тээвэр уг газраас 2 км-н наана хүртэл явдаг ба хотхоны барилга ашиглалтанд орж эхэлмэгц нийтийн тээврийн зогсоолыг уртасгаж хотхоны хажууд авчирна.